News & Events

Хорин хоёр дахь удаагын Шри Чинмой 6, 10 өдрийн гүйлтийн тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 17 ноос 27 -ны хооронд АНУ -д болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай компанийн ажилтан Б.Буджаргал амжилттай оролцож, тэргүүн байрыг эзэллээ. Б.Буджаргал нь нийт 10 хоногт гүйхдээ 1189 км зай туулсан юм.

Шри Чинмой 6, 10 хоногийн гүйлтийн тэмцээн нь 1996 анхлан зохион байгуулагдаж байсан бөгөөд анхандаа ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ ЗУРГАА, АРВАН ӨДРИЙН УРАЛДААН гэсэн нэртэй байсан. Тус тэмцээний онцлог нь хүний тэсвэр тэвчээр, удаан хугацааны байнгын хөдөлгөөнөөс үүсэх стресст орсны дараа сэргэх чадвар, хувь хүний туршлага ур чадварыг шалгадаг гүйлтийн тэмцээн юм. Тус тэмцээнд оролцогч тамирчид нь бага унтаж, аль болох их зайг туулах ёстой байдаг аж.