Үнэт зүйлс

АЛСЫН ХАРАА

Тухайн ажиллаж буй салбар бүрдээ тэргүүлэгч болохын тулд хамт олны чадавхыг таниулах, стратегийн чухал салбарт хөрөнгө оруулалт хийх замаар нийгмийн баялгийг арвижуулж, аюулгүй ажиллагааг эрхэмлэн, Монгол улсын эдийн засгийн болон экологийн тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулагч байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Олон улсын стандарт, шаардлагыг  хангах өндөр технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн, тогтмол сайжруулж ажиллах.

ҮНЭТ ЗҮЙЛС

Хийморийн Алт Групп ХХК –ийн үнэт зүйл нь хувь хүний болоод мэргэшлийн хувьд биднийг удирдан чиглүүлж байдаг. Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн энэ ертөнцөд бидний үнэ цэнэ тогтвортой байна. Бидний үнэ цэнэ нь ажилчид үүрэг даалгавраа хэрхэн гүйцэтгэх стратеги, бие биетэйгээ харилцах хэм хэмжээ, аливаа ажлын үндэс суурь болно. Хийж байгаа бүх зүйлээрээ бид компанийн үнэ цэнээ өөриймшүүлхийн төлөө хичээн ажилладаг.

ҮНЭТ ЗҮЙЛС

Хариуцлагатай

Бид аливаа үйлдэл, шийдвэр, гарах үр дагавар бүхэндээ хариуцлагатай ханддаг.

Хамтын ажиллагаа

Бид нэг нэгэнтэйгээ ил тод, шударга хамтран ажилласнаар хамгийн сайн үр дүн, ололт амжилтад хүрдэг гэдэгт илтгэнэ.

Хүндэтгэлтэй

Бид хүрээлэн буй орчин, бүс орон нутагтаа хүндэтгэлтэй хандаж, бие биеэ хүндэлж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сайн сайхан амьдралд нь санаа тавин, тогтвортой хөгжлийг ямагт дэмжин ажиллана

Багийн сэтгэлгээ

Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг

Ил тод

Бид шаардлагатай бүхий л мэдээллээр хангаж, нээлттэй хамтран ажилладаг.

Бизнесийн үнэт зүйлс

Хэрэглэгч

Бид хэрэглэгч, хамтрагчдынхаа хүсэлт, шаардлагыг анхааралтай сонсож, хүсэл шаардлагыг нь давуулан гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллаж байна.