Нээлттэй ажлын байр

Хийморийн Алт Групп” компани ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, сонгон шалгаруулалтаа шударга, ил тод явуулдаг. Бид тухайн хүний мэдлэг, чадварыг шударгаар үнэлэн ажилд авч байна. Та бүхэн манай хүний нөөцийн бодлого төлөвлөлт болон сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Бид аюулгүй, тогтвортой, ашигтай, олон улсын тавцанд өрсөлдөхүйц чадвартай бизнесийг хөгжүүлэх чармайн ажиллаж байна. Тиймээс ур чадвартай, туршлагатай ажилтнуудаар багаа бүрдүүлэх зорилготой юм. Манай бүх зарлагдсан ажлын байруудыг нээлттэй ажлын байр хуудаснаас сонирхоно уу.

Хүний нөөцийн ажилтан шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

–          Хүний нөөцийн менежментээр сургууль төгссөн

–          Мэргэжилдээ дуртай, суралцах өсөн дэвжих тэмүүлэлтэй

–          Үг даах чадвартай

–          Албан бичиг боловсруулах чадвартай

–          Мэргэжлийн хувьд шударга, ёс зүйтэй байх зарчмыг баримтлан ажиллах

–          Цаг баримталдаг, эмх цэгцтэй

–          Тогтвор суурьшилтай ажиллах

–          Англи , орос, хятад хэлний мэдлэгтэй бол давуу болно

–          Тайлан төлөвлөгөө бичих чадвартай

–          Сэргэлэн цовоо, нийтэч , нийгмийн идэвхтэй

–          Харилцааны өндөр соёлтой

–          Санаачлага өндөртэй

–          Комьпютерийн зохих төвшний мэдлэгтэй

Гүйцэтгэх үндсэн үүрэг :

 Компанийн албан бичгийг МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн бичих

– Хүний нөөцийн бодлого, журмыг сайжруулах, санал боловсруулах замаар удирдлагыг заавар, зөвлөмжөөр хангах.

-Компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээ, материал болон хүний нөөцийн түүхэн бүртгэлийг архивлан мэдээллийн сан үүсгэх,

– Хүний нөөц бүрдүүлэх, шалгах, ярилцлага хийх хөтөлбөрүүдийг боловсруулж, байгууллагын ажилчдыг хадгалах; ажил горилогчийг сонгон шалгаруулахад менежерүүдэд зөвлөгөө өгөх; сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, үр дүнг шинжлэн тайлагнах;

Материал хүлээн авах хугацаа:

2018 оны 08 сарын 30 -ээс 09 сарын 30 хүртэл Tsevelmaa_hr@fortunategoldgroup.com хаягаар хүлээн авах ба оффис дээр өөрийн биеэр ирж уулзан шалгаруулалтад орно.

Шалгаруулалтад ирэхдээ авч ирэх материалууд:

–          Их дээд сургууль төгссөн үнэмлэх, диплом

–          Иргэний үнэмлэхний хуулбар

–          Цээж  зураг

–          Анкет сайтаас татан бөглөсөн байх /www.Fortunategoldgroup.com/

Холбоо барих : Баруун 4 зам Рокмон Бюльдинг 306 тоот 80028888

Анкет татах

Нээлттэй ажлын байранд урьж байна.

Нягтлан бодогч шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Санхүүгийн программ бүрэн эзэмшсэн
  • Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай
  • Тууштай, үнэнч шудрага
  • Ачаалал даах,багаар ажиллах чадвартай
  • Үг даах чадвартай
  • Өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
  • Цаг баримталдаг, нягт нямбай
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Англи, Орос, Хятад хэлний мэдлэгтэй бол давуу болно
  • Тайлан төлөвлөгөө бичих чадвартай
  • Нийтэч, нийгмийн идэвхтэй
  • Харилцааны өндөр соёлтой
  • Сэргэлэн цовоо, яриа хөөрөөтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх

Гүйцэтгэх үндсэн үүрэг :

  • Дансны мэдээллийг бүрдүүлж, шинжлэн хөрөнгө, өр төлбөр, өмчийн мэдээллийг бэлтгэх.
  • Дансны мэдээллийг оруулж, санхүүгийн ажил гүйлгээг бүртгэлд тусгах.
  • Мэдээлэл цуглуулж, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг нэгтгэх, баланс, орлогын тайлан болон бусад тайлангуудыг бэлтгэх.
  • Баримтуудыг хянаж шалган, санхүүгийн ажил гүйлгээг баримтжуулах.
  • Дансны мэдээллийг цуглуулж, шинжлэн санхүүгийн зөрүүг тохируулах.
  • Дотоод хяналт хийж, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах.
  • Баримт бүрдүүлэлт, шаардах хуудас зэргийг баталгаажуулж, төлбөрийг хийх.
  • Одоогийн болон шинээр гарсан хуулийн зохицуулалтуудыг судалж, улс орон нутгийн санхүүгийн хуулийн зохицуулалтуудад нийцүүлж ажиллах, тэдгээрийг дагаж мөрдүүлэх, шаардлагатай үйл ажиллагаануудад удирдлагад зөвлөгөө өгөх.
  • Санхүүгийн мэдээллийг найдвартай хадгалж, байгууллагын итгэлийг дааж, хамгаалах.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлийн нийтлэлүүд унших, хувийн харилцаа холбоог хадгалах, мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  • Монгол Улсын санхүүгийн хууль дүрмийн дагуу нягтлан бодох үйл ажиллагааг явуулах.

Материал хүлээн авах хугацаа:

2018 оны 07 сарын 23-аас 8 сарын 23 хүртэл sugarmaa@fortunategoldgroup.com хаягаар хүлээн авах ба оффис дээр ирж өгч болно.

Шалгаруулалтанд ирэхдээ авч ирэх материалууд:

  • Их дээд сургууль төгссөн үнэмлэх, диплом
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг
  • Анкет (Доороос авна уу)

Холбоо барих

  • Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон, 308 тоот Улаанбаатар хот, Монгол улс
  • +976 80018888
Анкет татах