Бид “Хийморийн Алт Групп” компанийн үнэт зүйлс болон ёс зүйн зан төлөвийг зохистойгоор баримтлан ажиллахыг хичээдэг. Манай ажилтнуудын соёл нь аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлага дээр суурилдаг.

Сонгон шалгаруулалт

Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударгаар явуулдаг.

Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг.

Нээлттэй ажлын байрны зарыг тухай бүрд нь  өөрийн вебсайт болон  зарын нэгдсэн сайтуудаар зарладаг.

Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц бид  дараах байдлаар шалгаруулалт хийнэ. Үүнд:

  • Ажлын байрны өргөдлүүдийг зард дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад урина.
  • Шалгалт авах шаардлагатай ажлын байр зарлагдсан тохиолдолд ур чадварын шалгалт авна.
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлах.
  • Байгууллагын ажилтнуудын дагаж мөрдөх үнэт зүйл, ёс зүйн хэмжээ, үндсэн ажил үүргийн хувиарыг танилцуулах  долоо хоногын хугацаатай сургалт зохион байгуулах зэрэг багтана.

Сонгон шалгаруулах комисс хоёр ба түүнээс дээш гишүүдээс бүрдэх учир эцсийн шийдвэрийг нэг хүн гаргадаггүй.

Холбоо барих:

Хүний нөөцийн менежер: П. Сугармаа

Утас: +976 80018888

И – мэйл: sugarmaa@fortunategoldgroup.com

Зөвхөн тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой утсаар болон и -мэйлээр холбоо барих ба хүлээж авсан бичиг баримтыг буцааж олгохгүйг анхаарна уу.

Анкет татах