Төмс тариалалт

Төмс бол дэлхий нийтийн болоод манай орны хүн амын хүнсний хэрэгцээний гол таримал юм. FAO –ын мэдээгээр (2008),  төмсийг дэлхийд 1 тэрбум гаруй хүн хүнсэндээ хэрэглэдэг байна. Энэ нь сайн чанарын хүнсний таримал бөгөөд маш олон төрлийн хоолны жорд ордог. Төмсний уургын агууламж нь сүүнээс илүү, үр тарианы ургамлаас биологийн ашиг тус ихтэй. Иймээс төмсний энергийн агууламж багасган мах болон сүүн бүтээгдэхүүний нэмэлт болгоход гадна хүнсний бүтээгдэхүүний өртгийг бууруулна.

Төмс (Solanum tuberosum L.) нь дэлхийн хүнсний үнэт таримлууд болох цагаан будаа, эрдэнэ-шиш, улаан буудайн дараа дөрөв дэх байр эзэлнэ. Манай орны хүнсний бүтээгдэхүүний сагсанд төмс байхгүйгээр дүүрэхгүй юм. Төмс нь хүнсний уураг болон энергийн агууламжаар ихээхэн шим тэжээлтэй таримал. Тус таримал нь улаан буудайтай харьцуулбал их хэмжээний уураг, энерги, хуурай бодисыг богино хугацаанд бий болгож чадна. Иймээс төмс нь улс орны хүнсний аюулгүй байдлыг бий болгоход ихээхэн  чухал таримал юм. Мөн тус таримал нь хүнсний болон бусад жижиг дунд үйлдвэрийн чухал түүхий эд болдог.

Бид 2017 оноос хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар нэгжийг байгуулан компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ онд Төв аймгийн Батсүмбэр суманд 1 га талбайд туршин тариалалт хийж, тариалалтад ашиглах техник, технологийг ХАА-н үйлдвэрлэл хөгжсөн Солонгос, АНУ, Канад болон Хятад орнуудаас судлан үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэх ажлыг төлөвлөн ажиллаж байна.