Тосны ургамал

Дэлхийд хэмжээнд тариалж байгаа тосны тарималд бусад ургамлаас ялгарах нэг онцлог байдаг бөгөөд энэ нь үрэнд агуулагдах онцгой нэгэн найрлага бүхий нэгдэлд гол үнэ цэнэ оршидогт юм. Үүнийг тос гэх бөгөөд хүн, амьтаны хүнс, тэжээлийн үнэтэй эх үүсвэр болхоос гадна үйлдвэрлэлийн маш сайн тосолгооны материал, машин техникийн биотүлш юм.

Дэлхийн статистик мэдээнээс хархад сүүлийн жилүүдэд тосны хэрэглээ, үйлдвэрлэл хурдацтай өссөөр байгаа ба жил бүр дөрвөн хувиар өссөөр байгаа юм. Энэ нь дэлхийн нийт хүн амын өсөлтөөс гурав дахин их юм.

Манай орны тариаланчид 10 гаруй жилийн өмнөөс тариалах болсон бөгөөд жил ирэх бүр тариалах талбайн хэмжээ нэмэгдсээр байгаа юм. 2016 оны тариалалтын мэдээнээс үзхэд 30,4 мянган га талбайд тосны ургамал тариална.

Манай орны тосны ургамлын үрийг худалдан авдаг гол зах зээл бол Хятад улс юм. Хятад нь рапс тариалалтаар дэлхийд тэргүүлэх бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ 14.7 сая тонн хүрнэ.

Дотоодын зах зээлийн хувьд тосны ургамлыг боловсруулж хүнсний болон техникийн тос үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаад байна. Тус үйлдвэр тос үйлдвэрлэхээс гадна малын тэжээл үйлдвэрлэнэ.